Мэдээ

EVERGREEN MARINE: ДАЛАЙН БООМТУУДЫН ГАЦАА 2022 ОНЫ ДУНД ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛЖ МАГАДГҮЙ

Далайн боомтуудын гацаа, ачаа тээврийн чингэлгийн хомсдол энэ оны IV улирал, цаашлаад 2022 оны дунд хүртэл үргэлжилж магадгүй байгааг Тайванийн “Evergreen Marine” компанийн Ерөнхийлөгч мэдэгдлээ.
Үүнд боомтууд ачааллаа даахгүй түгжирч, ачаа тээврийн чингэлэг хомсодсон нь нөлөөлж байна. Азид “коронавирус”-ийн “Дельта” хувилбарын тархалт өссөнөөр үйлдвэрлэл буурч, далайн тээвэр тасалдсанаар нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаад байгаа юм.
Түүхий эд болон хагас дамжуулагч зэрэг чухал эд ангиудын хомсодсон, эрчим хүчний зардал нэмэгдсэн зэрэг нь ачаа тээврийн ачаалал түүхэн дээд түвшинд хүрэхэд нөлөөлжээ. Мөн тээврийн үнэ өсөх, экспортлогчид тээвэрлэлтээ цуцлах зэрэг асуудал гарч байгаа юм.
Онцлох

Бидний
онцлох
сэдвүүд