ХҮРГЭЛТ
 
          Манай компани ачаа тээвэрлүүлж буй харилцагчиддаа зориулж хүргэлт болон ачаа татан авах үйлчилгээг хөнгөлөлттэй тарифаар үзүүлдэг. Бид өөрийн охин компаниар тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд байнгын харилцагчиддаа зориулж тэдний ачааг гаалийн агуулахаас гарсан даруйд хүссэн байршилд нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэн багагүй хэмжээний туршлага хуримтлуулаад байгаа билээ. Бид мөн ачаалал ихтэй үед бусад авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс болон байгууллагуудтай гэрээтэй ажилдаг тул та Монгол доторх хүргэлтийн үйлчилгээндээ санаа зовохгүй бидэнд даатгах бүрэн боломжтой юм.
•    Хот доторх хүргэлт
•    Орон нутаг дахь хүргэлт
•    Гадаадад хаягаар хүргэх
•    Аюултай ачааны хүргэлт
•    Амьд амьтаны хүргэлт
•    Түргэн гэмтэж муудах ачааны хүргэлт
•    Жижиг илгээмжийн хүргэлт