ДААТГАЛ
 
     Манай компанийн үнэт зүйлс болсон эрхэм харилцагч та бүхний эрсдлийг хуваалцаж, цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд бидний зүгээс Ачаа тээврийн даатгал /freight liability insurance/ -д ТМ Инфинити ХХК нь Хаан Даатгал компанитай 500’000 ам.доллар хүртэлх хохирлыг нөхөн төлөх нөхцөлтэйгээр "Хариуцлагын даатгал"-ын гэрээ байгуулж ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛААР даатгуулсан. 
 
     Компанийн зуучлалаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа хариуцлагын даатгалаар даатгагдсан ба компанийн зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө.
 
Тээвэрлэлтийн явцад үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор харилцагч ачаа тээврийн даатгалын үйлчилгээг авах боломжтой. Ачаа тээврийн даатгалд даатгуулснаар дараахь төрлийн эрсдлээс үүссэн хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой:
•    Галын аюул
•    Байгалийн гамшиг
•    Зам тээврийн осол
•    Хулгай
•    Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл
•    Ажил мэргэжлийн
•    Зам тээврийн хөдөлгөөний үеийн
Бид Хаан Даатгал болон бусад даатгалын компаниудын даатгалын агентаар ажилладаг ба та бүхэнд ачаа тээврийн даатгалын үйлчилгээг санал болгоход бэлэн байна.
 
Дараах даатгалд хамаарахгүй нөхцлүүд анхаарна уу:

  • Даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах зардал
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хохирлын нэхэмжлэлийг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоногийн дотор даатгагчид гаргаагүй бол
  • Учирсан хохирлоос үүдэн гарсан сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар, торгууль, алданги
  • Нотолгоогүй хохирол, даатгагчтай тохиролцолгүйгээр хохирлын бодит хэмжээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдол
  • Агуулахын эрсдэлүүд. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай хамааралгүй агуулахад байх үеийн эрсдлүүд
  • Амьд амьтан, бэлэн мөнгөний тээвэрлэлт, үлдэгдэл өртөгийн даатгал
  • Тухайн ачаа барааг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, хураах, устгалд оруулахаас үүдсэн хохирол
  • Багц даатгалын гэрээнүүд (Газрын болон Далайн тээврийн даатгалаас бусад багц даатгалын гэрээний хамгаалалтууд)
  • Олон Улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (Joint Cargo Committee / JCC) –с зарладаг жагсаалтад онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй гэж тусгагдсан улс орнуудыг дамжин өнгөрөх, тус бүс нутаг улс орнууд руу тээвэрлэсэн болон тэндээс тээвэрлэсэн ачаа бараа.