ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧИЙН МЕНЕЖЕР
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Гадаад тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ачаа тээврийн хяналт хийх, харицлагчид тээврийн замын мэдээг гаргаж өгөх
- Тээвэрлэлтийн үнэ тарифыг тооцоолох, харилцагч болон агентуудтай тохирох, тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх
- Импортын бараа бүтээгдэхүүний чингэлэгтэй холбоотой үйл ажиллагааг олон улсын хууль тогтоомжийн дагуу саадгүй тээвэрлүүлэх, хяналт тавих
- Харилцагч байгууллагын эрэлт хэрэгцээнд тохирсон үнийн санал боловсруулах, борлуулалт хийх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Тээврийн менежмент, гадаад худалдаа, олон улсын харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи болон Хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай (англи эсвэл хятад)
- Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
- Харилцааны болон бичгийн ур чадвартай, идэвхи санаачлагатай
- Багаар ажиллах болон ёс зүйн төлөвшил сайн
- Өсч дэвших, хөгжих тэмүүлэлтэй
- Тээвэр зуучийн мэргэжлээр ажиллаж байсан бол давуу талтай
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Байршил: Улаанбаатар хот
Ажлын цаг: Бүтэн цагийн
Цалин: тохиролцоно
ХОЛБОО БАРИХ
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет болон хүсэлтээ
coo@tminfinity.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ТИ ЭМ ИНФИНИТИ ХХК
Утас: 7610 0001, 9000 2210, 8810 8259
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ажилчдын гудамж 16010, Ти Ай Бизнес төв, 209 тоот
ОУ-ын тээвэр зуучийн менежер.pdf
116 КБ