ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР

                Монголын төмөр зам нь Транс-Сибирийн болон Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдсон, Европ болон Азийг холбосон хамгийн дөт бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай зам юм. Энэ нь 10,000 км хол давсан газраас Монгол руу - Монголоор дамжуулан - Монголоос зохион байгуулагдах импорт (транзит) экспортын тээврийг хамгийн богино хугацаанд зохион байгуулах боломжийг олгодог. 

Хятад болон ОХУ-ын  төмөр замтай хийсэн хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн Хятад болон Европоос  Монгол руу төмөр замын тээврийг зохион байгуулж байна.

Бид овор ихтэй, хэт хэтрүү овортой ачааны тухайн ачаанд тохирсон вагонд ачих ачилтын техникийн зураг, бэхэлгээ болон шилжүүлэн ачилтын үйлчилгээг санал болгож байна.