Далайн ба Холимог тээвэр
Далайн ба холимог тээвэр
Манай орон далайд гарцгүй хэдий ч бид харицлагч түншүүдийнхээ сүлжээг ашиглан далайн тээврийн үйлчилгээг хамгийн боломжит хувилбараар зохион байгуулж байна. Далайн тээврээр бүхий л төрлийн чингэлэг, задгай ачаа, тоног төхөөрөмж, хэтрүү овортой ачааг тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
Үйлчлүүлэгчийнхээ тээврийн зардлыг хамгийн бага түвшинд байлгахын тулд агаар, авто, төмөр зам болон далайн тээврүүдийг хослуулан нягт хуваарь, богино хугацаа бүхий холимог тээврийг бид зохион байгуулдаг.
Эдийн засаг төдийгүй газар нутгаараа дэлхийд томоохон байр суурийг эзэлдэг ОХУ болон Хятад улсуудын дунд оршдог Монгол улс далайд гарцгүй орны хувьд эдгээр хөрш орнуудаар дамжуулан холимог тээвэрлэлтийг ашиглан экспорт/импорт/транзит тээврийн үйлчилгээг үзүүлэхээс гадна агентийн сүлжээгээ ашиглан ямар ч улсуудын хооронд тээвэрлэлт зохион байгуулах боломжтой юм.